fbpx

Мэдээ, мэдээлэл

image

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанаар, эдийн засаг нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 сард хэрэгжүүлсэн тусгай төлөвлөгөөний биелэлт, НИТХ-ын дотоод зохион байгуулалтыг хэлэлцэв.

Ирэх онд нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд 8825 ортой 50 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай сувиллын цэцэрлэг барьж эхэлнэ.

2017 онд нийслэлийн төсвөөр барьж эхэлсэн 1335 хүүхдийн хүчин чадалтай долоон цэцэрлэгийг ашиглалтанд оруулах юм байна. Мөн 18690 суудалтай, 30 сургууль барихаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, АХБ-ын дэмжлэгээр арван загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг үргэлжлүүлнэ.

Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн II амбулаторийн барилга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын барилга, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн барилгыг эхлүүлэхээр 2018 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

Сэтгүүлч: Б.Чимэг

X
Нэвтрэх