Монгол гутал
2021 он 04 сар 14
Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ. Дэлхийн хамгийн том гутлын өндөр нь 9м, урт нь 6м, өргөн нь 2м юм байна.