fbpx

Аминдэм ба эм

Хүүхдийн дархлаа, өсөлт, хөгжлийг дэмжих өндөр тунд А аминдэмийг тавдугаар сард Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгана.

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийн уулгадаг бөгөөд
- 6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй),
- 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг юм байна.

Хүүхэд А аминдэм уух үедээ 6 сар хүрсэн байх ёстой. Харин таван нас хүрсэн бол уулгахгүй.

А аминдэмийг зургаан сарын зайтай уулгах ёстой бөгөөд ӨЭМТ-д очихдоо эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ очих юм.

Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг бөгөөд дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх