Шүдний цооролт бол нянгийн гаралтай халдварт өвчин. Тиймээс эцэг, эхийн шүлсээр дамжин хүүхдийн аманд халдвар орж, цооролт үүсгэх магадлалтай.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ амнаасаа хоол өгөх нь битгий хэл аяга, халбагыг нь ч тусад нь байлгах хэрэгтэй.
Түүнээс гадна эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн мөч болон төрөхөөсөө өмнө шүдээ эмчлүүлэх шаардлагатай. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд шүдний өвчлөл, цооролттой байж болохгүй. Жирэмсэн эх шүд цооролттой байвал урагт нөлөөлнө.
Жирэмсэн эмэгтэйчүүд эхний болон сүүлийн гурван сард шүдээ авахуулж болохгүй.
Зөвлөх: Сүүн шүдхэн
"Сүүн шүдхэн" хүүхдийн анхны шүдний эмнэлэг