fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

Бууцай

Нэг аяга /30 гр/ бууцай А аминдэмийн өдрийн хэрэгцээний 56 хувийг, К аминдэмийг 100 хувь хангадаг бөгөөд дөнгөж 7 ккал илчлэгтэй.
Бууцай нь мөн исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг байдаг.

Судалгаагаар бууцай гэх мэт гүн ногоон өнгийн ногоонууд нь бетта-каротин, лютейн /нүдэнд тустай бодис/ хэмээх исэлдэлтийн эсрэг бодисоор баялаг бөгөөд хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг болох нь тогтоогджээ.

Мөн 2015 онд хийсэн судалгаагаар бууцайг тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулах, зүрх судасны өвчинд тустай болохыг тогтоожээ.

Шар лууван

Нэг аяга шар лууван (128 гр) А аминдэмийн өдрийн хэрэгцээг 428 хувь хангадаг байна. Луувангийн улбар шар өнгийг үүсгэдэг бодис болох беттакаротин нь исэлдэлтийн эсрэг нөлөөтэй бөгөөд хорт хавдраас сэргийлэхэд тустай. Хятад улсын анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар өдөр бүр лууван хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрыг 5% бууруулдаг болох нь тогтоогджээ.

Мөн тамхи татдаг хүмүүст хийсэн судалгаагаар долоо хоногт дор хаяж нэг удаа лууван хэрэглэдэг хүмүүсийг огт лууван хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад уушигны хавдараар өвчлөх магадлал гурав дахин бага байсан байна. Шар лууван нь мөн С, К аминдэм болон эрдэс бодис калиар баялаг.

Брокколи

Брокколи нь тоонолжин цэцэгт ургамлын төрөлд хамаарагддаг. Энэхүү хүнсний ногоо нь хүхэр агуулсан ургамлын нэгдэл болох сульфурафан агуулдаг.
Хулгана дээр хийсэн судалгаагаар сульфурафан нь хөхний хорт хавдрын эсийн хэмжээ болон тоог бууруулж, хавдрын өсөлтийг зогсоож байсан байна.

Иран болон Канадын эрдэмтдийн амьтан дээр хийсэн судалгаагаар брокколи хэрэглэснээр исэлдүүлэгчдийн хэмжээг бууруулан исэлдэлтээс үүдэлтэй зүрхний өвчлөлийг бууруулж байжээ. Нэг аяга /91 гр/ түүхий брокколи нь К, С аминдэмийн өдрийн хэрэгцээг 100 хувь хангахаас гадна фолийн хүчил, манган, калиар баялаг юм.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв

X
Нэвтрэх