fbpx

Эрүүл мэнд

image

Эхийн сүүг орлох юм хаана ч байхгүй. Эхийн сүүн дотор нэмэлт тэжээлд байдаггүй олон төрлийн аминдэмүүд бий. Нярай хүүхэд эхийнхээ хөхийг хөхөж байж дархлалын систем нь тогтдог.

Харин угжны хүүхэд эхэн үедээ өсгөлүүн байдаг. Энэ нь цагаар хооллодогтой холбоотой. Гэтэл эхийн сүүгээр хооллож буй хүүхэд бага жинтэй байдаг. Гэхдээ жилийн дараа угжсан хүүхдийн өвчлөл их болдог бол хөхний сүүгээр өссөн хүүхэд эрүүл, чийрэг зөв өсдөг.

Хүүхэд хамгийн эхлээд хөхний гадаргуу дээр байгаа бактерийг хүртэх ёстой байдаг. Ингэснээр хэвийн дархлалын систем хүүхдэд үүсдэг. Хөхний сүү нь нэмэлт тэжээл болон хамгаалалтын давхар үүргийг гүйцэтгэж байдаг. Хүүхдийг болж өгвөл удаан хугацаанд хөхүүлэх нь зөв. 2 нас хүртэл хөхүүлэх боломжтой.

Харин цаашид хөхний сүүний чанар алдагдана. Ер нь ой хүрсэн хүүхдэд л нэмэлт тэжээл өгч болох юм. Дашрамд хэлэхэд хүүхдээ хөхөөр хооллодог байсан эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар харьцангуй бага байдаг.

profile

Зөвлөх: Оливка

Хүүхдийн асаргаа сувилгааны төв

X
Нэвтрэх