 
        
        		
		
		
		
                    
            УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.
Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий.
Тухайлбал:
- 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхэд сар бүр 50 мянган төгрөг өгнө.
- Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөг олгоно.
2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ.
Э.Оргил
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        