fbpx

Хүүхдийн хооллолт

image

Эрдэс бодис бүх эд эсийн бүтцэд ордог. Өсч байгаа бие махбодын яс, булчин, цус төлжилт, мэдрэлийн эдийн хөгжилд чухал үүрэгтэй. Бодисын солилцоонд оролцон олон төрлийн фермент, дааврын бүтцэд ордог.

Кальцийн гол үүрэг яс, шүд бүрэлдүүлнэ. Мэдрэл, булчингийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. Цус бүлэгнүүлэхэд оролцоно. Кальци дутахад яс бүрдэлт алдагдаж шүд цоорох өвчинд хүргэнэ. Кальцийн шимэгдэлтэд Д аминдэм гол үүрэг гүйцэтгэхээс гадна хоол тэжээл дэх кальци, фосфорын харьцаа чухал нөлөөтэй. Кальци сүү, ээдэм, тараг, бяслаг өндөг, сардин загаст их хэмжээтэй байдаг.

Фосфор нь ясны өсөлтийн эдийн хэвийн өсөлтийг хангана. Булчингийн үйл ажиллагааг зохицуулан уураг, тосны солилцоо, цус бүрэлдэхэд оролцоно. Фосфор өндөгний шар, мах, загас, ээдэм, бяслаг, ихэнх төрлийн будаа, шошд их хэмжээгээр байдаг.

Магни ясны эд үүсэхэд болон нүүрс ус, уургийн солилцоонд оролцож ферментийн идэвхийг сайжруулна. Мэдрэл зүрхний үйл ажиллагааны булчинг дэмжинэ. Таталтын эсрэг болон судас өргөсгөх үйлчилгээтэйгээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цөс ялгаралтыг сайжруулна. Магни дутахад хоол шингэлт, дархлаа муудаж арьсны тэжээл алдагдана. Магни нь ургамлын гаралтай будаа, шош, ногоо жимс, ногоон навчит ногоо, хатаасан жимсэнд их хэмжээтэй байна.

Төмөр. Хүүхдийн биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цус бүрэлдэхэд оролцож биеийн эд эсэд хүчилтөрөгчийг зөөдөг гемоглобины бүтцэд орно. Өсч буй бие махбодын нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцдог. Хүүхэд эхээс нөөцлөглсөн төмөртэй төрнө. Төрсний дараах 5-6 сартай болоход нөөцлөгдсөн төмөр дуусна. Цаашид цус бүтээлт нь хоолоор орох төмрөөс шалтгаална. Дутуу төрсөн, төмөр дутагдалтай эхчүүдээс төрсөн хүүхдийн элэгт нөөцлөгдсөн төмөр бага байх учир 2-3 сартай үед төмөр дутагдалд орох тул энэ үед урьдчилан сэргийлж төмрийн бэлдмэл өгнө. Дайвар бүтээгдэхүүн, мах, өндөг, шош, сагадай, нохойн хушуу, алим, лийр, нэрс жимсэнд хангалттай хэмжээгээр байдаг.

ХОНОГИЙН ХООЛ ХҮНСЭЭР АВБАЛ ЗОХИХ ЭРДЭС БОДИСЫН ХЭРЭГЦЭЭ

Тайлбар:

  • * - энэ нь "зохистой хэрэглээ"-ээр тогтоогдсон хэрэгцээ.
  • Бусад нь "зөвлөмж хэмжээ"-гээр тогтоогдсон хэрэгцээ.
  • ** - энэ нь 100г хөхний сүүнд агуулагдах бодисуудын хэмжээ болон монгол эхийн сүүний гарцад тулгуурлан "зөвлөмж хэмжээ"-гээр тогтоогдсон хэрэгцээ.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх