fbpx

Хүмүүжил

image

Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдалд санаа зовниж юун дээр анхаарах хэрэгтэй байдаг тал дээр маш сайн мэдлэгтэй байж чаддаг. Жишээлбэл. Зурагт, гар утас, компьютер зэргийг хязгаарлаж эрүүл хүнс, жимс, ногоо байнга хэрэглэж байхыг эрмэлздэг. Гэтэл  хүүхдийнхээ боловсролын энгийн зүйлүүд дээр анхаарлаа төдийлөн хандуулаад байдаггүй. Ялангуяа аавууд хүүхдийнхээ боловсролд хэрхэн сайн нөлөө үзүүлдэг талаар товч харцгаая.

НОМ УНШИХЫГ ХЭВШИЛ БОЛГО
Ном унших бол зөвхөн сургуульд заадаг зүйл биш. Мөн ялангуяа ээжүүд маань орой хүүхдээ оронд нь оруулаад ном уншиж өгөх нь элбэг тохиолддог гэж хэлж болно. Харин олон судалгаануудаас үзэхэд ээжээс илүүтэйгээр аавууд хүүхдэд ном уншиж өгөх нь хүүхдийн сэтгэн бодох чадварт нь ихээхэн нөлөөлж ирээдүйд ном уншихын хорхойтон болгодог. Үүнээс гадна тооны хичээл сурлагадаа ч амжилт гаргадаг нь ихээхэн ажиглагджээ.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ӨДӨР БҮР ЯРИЛЦ
Ээжүүдтэйгээ бол хүүхдүүд байнга харилцаж ярилцдаг тийм үү. Харин аавууд ихэнхдээ ажил ихтэй байдаг. Аавууд маань ажил ихтэй оройтож ирсэн ч хүүхдэдээ заавал цаг гарган ярилцаж байх хэрэгтэй. Тэгснээр хүүхдийн хэл ярианы чадвар хөгжиж үгийн баялаг сайтай болно.

ХӨВГҮҮДДЭЭ АНХААРАЛ ТАВЬ
Судалгаанууд дээр үндэслэвэл ном уншиж хичээл сурлагадаа амжилт гаргаж буй хүүхдүүдийн ихэнх хувийг охид маань эзэлдэг гэж гарчээ. Учир нь ээжүүд ихэнхдээ охидтойгоо хамт уншиж номын сангуудаар явдаг бөгөөд ихэнхдээ охид унших дуртай номтой байдаг. Иймээс хөвгүүддээ яг ижил анхаарал тавьж ном сайн уншиж өгч байх хэрэгтэй.

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИАС ЗОХИОГДДОГ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДАД БАЙНГА ОРОЛЦ
Ээжүүдээс илүүтэйгээр аавууд идэвхтэй байж хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаануудад анхаарал тавьж оролцож байх хэрэгтэй. Лондонгийн нэгэн бага сургуульд хийсэн судалгааг авч үзвэл бага ангийн “Аавуудтайгаа хамт уншицгаая” сэдэвт хөтөлбөрт аавуудтайгаа оролцсон 9 хүүхэд хичээл сурлагадаа аавуудтайгаа оролцоогүй хүүхдүүдээс 4 дахин илүү амжилт үзүүлсэн байна.

Эх сурвалж: http://parentinfo.org/

ОрчуулагчАска

X
Нэвтрэх