2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлнэ. Хичээлийн жилийн бүтэц өмнө нь үргэлж өөрчлөгддөг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн тогтмол хуваарийн дагуу мөрдөх болсон.
Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд 3 долоо хоног харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байх зохицуулалтыг хийсэн юм. Хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа ижил байхаар зохицуулсан.
Тиймээс өмнөх хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт:
- Бага анги - Арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гурван долоо хоног
- Дунд, ахлах анги - Нэгдүгээр сарын 05-ны өдрөөс нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хоёр долоо хоног үргэлжилнэ.
Сэтгүүлч: Д.Багахүү