fbpx

Хүмүүжил

image

Гэрийн ажилд хүүхдээ бага гэж гололгүй оролцуулж байх нь хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн хялбар арга юм. Тэдэнд итгэвэл хийж сурна. Мэдээж эхний үед томчуудын санаанд бүрэн нийцэхээр хийхгүй ч хийхээр хичээж байгаа оролдлогоор нь бид хүүхдээ хөгжүүлэх ёстой юм. Багаасаа гэрийн ажил хийж сурсан хүүхэд хэн нэгний гар харан залхуурч үлддэггүй, чадах зүйлээрээ бусдад тусладаг, шаардлага тавьж чаддаг, гүйцэтгэл сайтай хүн болдог.

Бага насны хүүхдэд ажил даалгахад тэд маш их дуртай байдаг. Учир нь хүүхэд ажил даалгах үед өөрийгөө том болсон мэтээр төсөөлдөг.

Анхаар! Хийж эхлэх үедээ их дуртай байдаг ч хялбархан хийгээд сурахаараа тухайн ажил хөнгөдөөд хийхээс дургүйцдэг. Тиймээс алхам алхмаар даалгах ажлын хуваариа өөрчилж үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлээрэй. Чадахгүй байгаа зүйлийг нь зааж, сургаарай.

 2-3 нас

  • ороо хураах
  • тоглоомоо хураах
  • тоосоо арчих /биеийн өндөрт тохирсон/
  • халбага, сэрээ арчих
  • асгаж бохирдуулснаа цэвэрлэх

 4-5 нас

  • эд зүйлсээ цэгцлэх
  • хувцсаа эвхэх
  • хоолны ширээ засахад туслах
  • угаах хувцсаа ялгах
  • оймс, үдээсээ угаах
  • угаасан аяга халбагаа байранд нь тавих

 6-8 нас

  • тоос сорох
  • хог шүүрдэх
  • өндөг хальслах
  • арилгагчаар ногоо арилгах, угаах
  • банш, буузны гурил элдэх
  • хогоо хогийн цэгт хаях

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх