fbpx

Хүмүүжил

image

-Төрсөн дарааллын онцлог буюу Адлерын онол-

Айлын отгон хүүхэд эцэг эхийнхээ хайрыг бүтэн авдаг. Хэрэв ах нар /эгч нар/ нь маш гарамгай бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэгэн болж хувирна. Тиймээс зөвхөн өөрийн гэсэн амьдралын онцлог арга барилыг олж авахад хэцүү бөгөөд нэг бол бусдад найдан түшсэн, эсвэл ёс журамгүй зантай болох магадлал өндөр.

Отгон хүүхэд ихэнхдээ өөрийгөө голох сэтгэлтэй байдаг. Мөн тэд их хайранд өссөн болохоороо бусдыг илүүтэй их хайрлаж, тэврэлт болон үнсэлт өгөхдөө хэзээд бэлэн байдаг. Бусадтай амархан нөхөрлөж чаддаг болохоор олон танилтай. Нийтэч зантай.

ОТГОН ХҮҮХЭД НЬ:
Сэтгэлийн хөдөлгөөнтэй ба адал явдалд дуртай. Шуурхай, чөлөөтэй сэтгэдэг, хөгжилтэй, найрсаг, хүчтэй, өөдрөг, найзархаг, амархан ойлголцдог, байгаагаараа,тайван ухаалаг.

ТЭДНИЙ ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР:

  • Сэтгэлзүйн хэрэгцээ нь: хайр, халамж, зөвшөөрөл, хүлээн зөвшөөрүүлэх.
  • Сайн тал нь: ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан ч, хаана ч, хэнтэй ч, юуны ч тухай ярьж чаддаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өөдрөг үзэлтэй, хошигнож чаддаг, хүмүүсийг хүндэтгэж хайрладаг.
  • Сул тал нь: эмх цэгцгүй, жижиг зүйлсийг санадаггүй, юмыг хэтрүүлдэг, амархан хууртагддаг.
  • Дуртай зан ааш нь: түүнийг сонсдог, инээмсэглэсэн, магтаж дэмжсэн.
  • Дургүй зан ааш нь: шүүмжилсэн, хошигноход ч хариулт өгдөггүй, өөрийг нь сайн гэж боддоггүй.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх