fbpx

Хүмүүжил

image

Юу гэж хариулах вэ? "Зүлэг учраас л ногоон байхгүй юу. Дэмий юм асуух юм" гэж хариулбал тэр үг балчирхан сэтгэлд соёолох шинэхэн нахиаг дэвсэлчих юм шиг санагдана. Эмзэг мэдрэмжтэй бага насанд нь хүүхдэдээ аль болох сайн сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Жишээ нь: ах нь дүүгээ, дүү нь ахыгаа хайрлах сэтгэлийг хөгжүүлэхэд илүү сайхан харилцаа үүсч бий болно. Бидний хэл ярианаас илүү аж амьдрал, үйл ажиллагаа маань их зүйлийг хүүхдүүдэд зааж өгдөг.

Эцэг, эхийн үлгэр дууриал хичнээн чухал болохыг нэмж нурших хэрэг ч үгүй юм. Эцэг, эхчүүд хичнээн олон тохиолдолд энэ тал дээр алдаа гаргадаг ч тэр нь ухамсартайгаар юм уу, зориудын зүйл огт биш, харин тэдний зан чанарын хязгаарлагдмалаас болсон хэрэг. Ямар ч эцэг, эх хүүхдэдээ "Худлаа ярьж бай" гэж сургадаггүй боловч өөрсдийн амьдралын жишээгээр дамжуулан худлаа ярихыг зааж өгөх тохиолдол олон байдаг. Утсаар ярьж байгаа аав ээжийнхээ төрх, ярианых нь утга агуулгыг сонсоод хүн хараагүй байхад тааруулаад худлаа хэлж болдог юм байна гэсэн гол санааг сурахгүй гэж үү?

Зөрүүд зан гэдэг нь хүссэн зүйлээ юу ч байсан, ямар ч аргаар хамаагүй хийхийг хэлэх бөгөөд сэтгэлийн тэнхээ гэдэг нь өөрөө хүсч байвч тэр нь зөв зүйл биш байх юм уу, бусад хүмүүст гай болохоор байвал өөрийн хүсэл сонирхлоо биелүүлэхгүй байх явдал юм. Хүүхдүүдээ зөрүүд муйхар биш, сэтгэлийн тэнхээтэй болгож өсгөцгөөе. Жинхэнэ эцэг, эхийн хайр хүүхдийн зөрүүд занг засч, сэтгэлийн тэнхээ өгнө. Хичнээн ядарч зүдрэн зав зай муутай, тээртэй байсан ч бид хүүхдэдээ анхаарлаа тавьж, зөвөөр сургаж сануулах хэрэгтэй. Эцэг, эхийн үг нэр хүндтэй байх ёстой.

Тиймээс хүүхдүүдийнхээ өмнө хэлэх үгэндээ хариуцлагатай хянуур байх хэрэгтэй. Зарим аав ээжүүд огт сэтгэлгүй, хатуу ширүүн үг урсган харааж зүхдэг тохиолдол бий. Эцэг, эхчүүд заримдаа хүүхдийнхээ жинхэнэ зорилгыг мэдээгүй байж, бүгдийг нь буруутган шүүмжилсэн байдал гарах нь хайр биш. "Хайрыг эелдэг бус, соёлгүй үйлдэж болохгүй" гэдэг. Балчир хүүхэд ч гэлээ бид хайртай хүүхдүүддээ эелдэг бус, соёлгүй хандаж болохгүй.

5 настай зүггүй жаалыг өглөөхөн цэвэрхэн хувцас өмсүүлээд гаргатал цаг ч бололгүй шороо тоосонд хутгалдсан юм орж ирнэ. "Ээж ээ, жаахан ус өгөөч" хэмээн зогсох хүүгээ харсан ээж нь шүүрс алдана.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх