fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

ХӨХНИЙ СҮҮНИЙ ГАРЦЫГ САЙЖРУУЛАХ ХҮНС

  • Манай уламжлалт хүнс шар будаа, гүзээний шөл, шар будааны зутан
  • Шар лууван, навчит байцаа, нохойн хошуу, цагаан лууван, шидийн самар
  • Ногоон гоньд, зираа /шүхэртний овгийн жижиг цагаан эсвэл ягаан цэцэгтэй, анхилуун үрийг нь хүнс ба эмнэлэгт хэрэглэх нэг наст өвслөг ургамал/, халгай, гоньд /салаат чагирам/ зэргийг хандалж уух
  • Гэр бүлийн тайван байдал
  • Гэр бүлийнхэн эх, хүүхдийн дэргэд тамхи, архи хэрэглэхгүй байх
  • Хүрэн манжин, гишүүнэ, шанцайд бага зэрэг нитрат агуулагдсан байдаг тул хязгаартай маш багаар хэрэглэнэ.

ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД ХОРИГЛОХ ХҮНС

  • Хөхүүл үед утсан, лаазалсан мах, лаазалсан загас, хиамны нитрит гэдэг хорт хавдар үүсгэгч бодис нь хүүхдийн дасан зохицох чадварыг бууруулж, өвчлөлд өртөмтгий болно.
  • Өтгөн цай, согтууруулах ундаа, шар айраг нь хөхний сүүгээр дамжин хүүхдийн өсөлт хөгжлийг саатуулдаг.
  • Сонгино, сармис, утсан, дарсан хүнс нь хөхний сүүг үнэртэй болгож, хүүхэд хөхнөөсөө дургүйцэх магадлалтай тул хөхүүл эхчүүд хоолондоо хэрэглэхгүй байх. Хүүхэд эхийн үнэр, сүүний үнэрт дассан, аливаа үнэрт мэдрэмтгий байдаг.
  • Хөхүүл эхчүүд тамхи татахыг хориглоно. Тамхины никотин хүүхдэд хор болно.
  • Дарсан, даршилсан бүтээгдэхүүн технологийн явцад нитрит, нитраттай болсон байдаг.
  • Халуун ногоо, хайрсан, хуурсан хоол, олон хэрэглэсэн хоолны тос зэргийг хэрэглэж болохгүй.

ХЯЗГААРЛАХ ХҮНС

  • Хөхүүл эхчүүд шоколадан чихэр, амтат жүрж, бэрсүүт жүрж, самар, зөгийн бал, өндөг, гүзээлзгэнэ, зэтгэнэ зэрэг хүнс хэрэглэхэд хүүхдэд харшил үүсгэж тууралт өгөх, шингэнээр суулгахад нөлөөлнө.
  • Усан үзмийг хязгаарлана, хэтрүүлбэл хүүхдийн гэдэс дүүрч суулгаж болзошгүй.
  • Өргөст хэмх, чавга, гүйлс, ястай чангаанзыг хэтрүүлбэл хүүхэд мөн суулгалтаар өвдөнө.

ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДИЙН ХОНОГТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫГ ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ

200гр мах, тахиа, загас, 1л сүү, тараг, 100-150гр ээдэм, 20-30гр бяслаг, 400-450гр ногоо /төмс 150-180гр/, 200гр жимс, 200-300мл жимсний чихэргүй шүүс, 250-300гр талх, 50гр хүртэл төрөл бүрийн будаа, 15-20гр цөцгийн тос, 25-30гр ургамлын тос зэргийг хэрэглэхэд хоногт шаардлагатай эрдэс бодисыг авдаг байна.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх