Аминдэм ба эм

Витамин буюу аминдэм нь хүнийг эрүүл саруул амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харин эдгээр аминдэм витаминуудыг хоол хүнсээр дамжуулан авдаг. Ямар хүнсний бүтээгдэхүүнд бидэнд хэрэгтэй ямар ямар аминдэм агуулагддагийг доороос харцгаая.

Хүүхэд хоол унданд дургүй болох нь амин дэм, эрдэс бодис дутсаны хамгийн анхны шинж тэмдэг юм. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн үр хулууны үр наранцэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.

Хэрвээ хүүхдийн тань толгой дээр шар тослог хайрс шиг зүйл гарсан бол В12, (кобаламин) В6, F амин дэм дутагдсаны шинж. Өөр нэг чухал бодис хагас ханасан тослог хүчил болох линол болон лиолений хүчил юм. Эдгээр нь ургамлын тос, шошийн тос, миндал, грек самар, царс модны самар болон авокадо жимсэнд агуулагддаг. В12 нь В бүлгийн амин дэмүүд дундаасаа минерал элемент агуулдагаараа ялгаатай.

Хүний биед багахан хэмжээгээр өдөр бүр хэрэгтэй байдаг. Гэвч уг амин дэм нь хоёр дутагдалтай. Энэ нь цус багадах болон нервний ачааллыг ихэсгэдэг. Кобаламин буюу В12 амин дэм нь зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг гэж үздэг ч веган буюу ургамлан хоолтнуудад зориулсан бэлдмэл хэлбэртэй нь ч бий.

Хүүхэд  өдөр бүр зохих ёстой витамин амин дэмээ авч чадаж байх юм бол таны хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн өсөх болно.

X
Нэвтрэх