fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн амбулатори өчигдрөөс эхлэн 24 цагаар ажиллаж эхэллээ.

Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд ажиллаж томуу, томуу төст өвчний дэгдэлт бууртал дүүргийн хүүхдийн амбулатори Эмүжин эмнэлгийг 24 цагаар ажиллуулах үүргийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн байна.

Эмүжин хүүхдийн амбулаторид 4 эмч, 3 асрагч, үйлчлэгч ээлжээр ажиллаж, өчигдөр 08:00 - 22:00 цаг хүртэл 110 хүүхдэд үзлэг хийн, 44 хүнд утсаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Хүүхдийн амбулатори томуу, томуу төст өвчний дэгдэлт буурах хүртэл буюу гуравдугаар сарын 1-нийг хүртэл 24 цагаар ажиллана.

Мөн 11-362539 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм байна.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх