ЕРӨНХИЙ ЧАДВАР
- Нүдний хараа тогтоно
- Хөдөлж буй юмсыг дагаж харна
- Юмсыг хоёр гараараа авч, тоглоомноосоо болон хүнээс зуурна
- Суухыг хичээнэ
- Уйлах нь багасч, шулганах нь нэмэгдэнэ
Хүүхэд хөгжлийнхөө шат болгон дээр нэг чухал чадварыг эзэмшдэг ба энэ чадвар нь цаашдын хөгжлийн үндэс суурь болж өгдөг. Хараа тогтох нь 4 сартай хүүхдийн хамгийн чухал чадвар нь болдог. Энэ нь хүүхэд хоёр нүдээ хоёуланг нь ашиглаж, юмсыг сайтар тогтоож харах боломжийг олгодог. Эхний 3 сард хараагаа нэг зүйл дээр тогтоож чаддаггүй байсан бол тэрээр одоо тоглоомоо сайн харж чадах ба түүнийг барьж авах чадвартай болсон байна.
Энэ нь яг л гар нүд хоёр, “Хоёулаа хамтдаа ажиллаж зорилгоо биелүүлье” гэж бие биедээ хэлж байгаатай л адил юм.
Хүүхэд хөдөлж буй юмсыг даган хардаг болно. Үүнийг шалгахын тулд та хүүхдээ тайван байхад нь эхлээд түүний анхаарлыг тат. Тэгээд толгойгоо бага зэрэг хазайлга, хүүхэд тань таныг дуурайж бас толгойгоо хазайлгана. Түүний биеийг эргүүлээд тавихад тэрээр таныг харах гэж толгойгоо мөн л хазайлгана.
Зөвлөх: Г.Батжаргал /Багш/
Сургуулийн өмнөх боловсролын сургууль