fbpx

Боловсрол

image

Эхийн бүүвэй шиг уянгатай дуу энэ хорвоод үгүй билээ. Хүүхэд эхийн уянгат бүүвэйнд жарган, жаргасаар өлгийтэйгөөсөө амгалан, дөлгөөн зан, өрөвч энэрэнгүй сэтгэлийн үр хөврөлийг олдог.

Эхийн цагаан сүүгээр төдийгүй эхийн уяхан бүүвэйнд хүүхэд торниж өсдөг гэж бичсэн нь бий бөгөөд эх хүн хүүхэдтэйгээ хөхүүлэнгээ харилцах хамгийн дотно харилцааг бүүвэйн дуу, үрээ бүүвэйлэн зүрхэндээ тэврэн хайр энэрлийг шингээн өгөх тэр харилцаа мөн гэлтэй.

Хөгжим нь бидний амьдралыг баян болгож сэтгэлийг хөдөлгөж уярааж ч байдаг. Амьдрах урам зориг хайрладаг. Тэгвэл хөгжим бидний хүүхдүүдийн оюун ухаан бодолд тусалдаг гэдгийг мэдэх үү?

Судалгаагаар сонгодог хөгжмийн хэмнэл, аялгуу нь тархины үйл ажиллагааг дэмжиж хэл, тоо, шинжлэх ухааны чадварыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тогтоожээ. Хөгжмийн мэргэжилтнүүд нялх хүүхдийн тархины хөгжилд тусалдаг сонгодог хөгжмүүдийг "ухаантай болгох симфони" гэдэг.

Тэдгээр хөгжимд: Моцарт "2 төгөлдөр хуурын концерт", "эвэр бүрээний концерт 2", "үлээвэр хөгжмийн серенада", Бетховен "8-р симфони", Бах "Бранденбург концерт 2", "Перелюди Д минор", Вавильд "2 мандолины концерт", Гриег "өглөө" гэх зэрэг олон хөгжмийг дурьдсан байдаг.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх