fbpx

Эрүүл ахуй

image

Агаарын бохирдол гэхээр бид утаатай, угаартай гэр хорооллын дүр зургийг төсөөлж, гадаа л хамгийн ихээр хорддог мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш ажээ.

Хүн амьдралынхаа 90 хувийг гэр, ажил зэргээр дотоод орчинд өнгөрүүлдэг учраас тэнд илүүтэй хорддог байна.

Тэгвэл гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ?

  •     Тамхи татахгүй байх
  •     HEPA шүүлтүүр бүхий агаар шүүгч ашиглах
  •     Таримал ургамалтай байх
  •     Хивс хивсэнцэрийг бага хэрэглэх
  •     Үнэртүүлэгч агааржуулагч хэрэглэхгүй байх
  •     Гэрт тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  •     Төрөл бүрийн химийн бодистой цэвэрлэгчээс татгалзах
  •     Тоос сорогчоор тогтмол цэвэрлэгээ хийх
  •     Лаа байнга асаахгүй байх
  •     Модон цонхтой байх
  •     Их бохирдолтой үед цонхоо онгойлгохгүй байх
  •     Үнэр гардаггүй, цэвэр модон тавилга сонгох зэрэг юм.

"Гэр, албан газрынхаа агааржуулалтыг шалгаарай. Харласан, утаа тортог ихтэй харагдвал сайн ажиллаж байгаа гэсэн үг. Дотоод орчны агаарыг сайжруулахын тулд HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг байршуулаарай. Элдэв ионжуулагч, озонжуулагчтай агаар шүүгч хэрэггүйг анхааруулъя" хэмээн НЭМҮТ-ийн  Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал зөвлөлөө.

Сэтгүүлч: Г.Ирээдүй

X
Нэвтрэх