Хүүхдийн хөгжил

image

Дөнгөж төрсөн нярай үедээ хүүхэд тань танаас бүрэн хараат байна. Түүний гол хэрэгцээ бол гэдэс цатгалан, тав тухтай тайван орчинд байх.

НЯРАЙ ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

Даунтай нярай хүүхэд жирийн нярайгаас арай унжгар биетэй байдаг. Дээшээ харж хэвтэхдээ хоёр хөлөө "мэлхий" байрлалаар тавина. Доош нь харуулж хэвтүүлэхэд хөлөө их биетэйгээ зэрэгцүүлж тэгш тавих бөгөөд түүний бөгс жирийн хүүхдийнхээс арай хавтгай байна.

НЯРАЙН ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

Даунтай болон жирийн нярай бүр гараа атгасан байдаг. Тэд гарынх нь ойр байгаа юмсыг барьж авах рефлекстэй байдаг. Энэ бол өөрийн мэдэлгүй хийж байгаа үйлдэл юм. Тэд гараа хянаж бараг чаддаггүй тул ам руугаа гараа орйтуулах гэж байхдаа нүүрээ маажих тохиолдол их байдаг.

НЯРАЙН ХУВИЙН БА НИЙГМИЙН ХӨГЖИЛ

Даунтай ба жирийн нярай хүүхдүүд дээхнэ үеийг бодвол харьцангуй соргог, юмыг амархан ойлгодог болсон. Нярай болгон адилгүй байна. Даунтай зарим нярай хүүхдүүд унтамхай байдаг бөгөөд зөвхөн живхийг нь сольж хооллоход л сэрдэг бол зарим нь маш соргог, олон цагийн турш сэрүүн байдаг байна. Зарим нь шалтгаангүйгээр уйлж, ууртай байдаг.

Даунтай нярай хүүхэд зөөлөн дуугаар уйлдаг. Учир нь тэдний хавирга болон хэвлийн хөндий хоорондох булчингууд сул байдаг. Эдгээр булчингууд уйлахад цээжинд цугларсан агаарыг шахаж гаргах үүрэгтэй юм. Мөн энэ шалтгаанаар түүний хөхөх чадвар нь сул байдаг тул түүнийг хооллоход арай илүү хугацаа шаардлагатай болдог. Бага зэрэг тэвчээр гаргаснаар ихэнх Даунтай хүүхдүүдийг ямар ч бэрхшээлгүй хооллож болдог.

ХЭЛНИЙ ХӨЖИЛ

Даунтай нярай хүүхэд дуу чимээнд маш мэдрэмтгий байдаг. Тэд чанга дуу авиа сонсохоороо хоёр гараа сарвалзуулж, хөлөө өргөдөг. /Морогийн рефлекс/

Хүүхдийг тайван байхад хариу өгөх үйлдлийг нь ажиглах боломжтой.

НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАРЬЦАХ

Даунтай хүүхэдтэй аав ээжүүдийн хувьд нярай үе нь хамгийн хэцүү байдаг. Учир нь тэд оношийг нь сонссон үеийнхээ сэтгэл санааны хямралаас хараахан гарч чадаагүй байдаг байна.

Ойр ойрхон хооллож, живхийг нь солих шаардлагатай болдог тул нярай хүүхдэд маш их анхаарал, халамж хэрэгтэй. Энэ шатанд бяцхан хүүхдэд тань тав тухтай дулаан орчинд гэдэс цатгалан байх хэрэгтэй тул та нярай хүүхдээ ямар нэгэн байдлаар зоригжуулж, өдөөх хэрэггүй.

Та хүүхэдтэйгээ ярьж, тэвэрч, ойр байх нь түүнд тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Тэр янз бүрийн өнгөтэй тоглоом эсвэл хөгжимд анхаарахын оронд царайг л харахыг хүсдэг.

Эх сурвалж: Дауны хамшинж, 2014 он

X
Нэвтрэх