Энэ үед өсөлт хөгжлийн хурд урьдын адил.
Сар бүр урт нь 2,5 - 3 см, жин нь 800гр -аар нэмэгдэнэ. Толгойгоо дааж түрүүлэг нь харуулж хэвтүүлэхэд түр хугацаанд толгойгоо өргөнө. Хөдөлгөөн идэвхжиж гадны орчинд сайн хариу өгнө. Гартаа тааралдсан зүйлийг атгана.
3 сартайдаа гэдсээрээ удаан хэвтэж цээжээ өргөж өөртэй нь ярихад инээж, өөрөөс нь 20-30 см хөдөлж байгаа юмыг дагуулан харна. Өвөр дээрээ зогсооход толгойгоо сайн даана. Хөдөлж буй юмыг барьж авах гэж оролдоно. Эх болон ойр дотныхноо таньж инээмсэглэнэ.
Хүний царай, тод өнгийн юмсыг сонирхон харна. Таатай үед ганганана. Хайр энхрийлэл, ямар нэг зүйл хэрэгтэй болвол уйлж илэрхийлнэ. Хөгжим сонсоно. Эх орхиж явахад уйлна.
Ходоод нь хэвтээ байрлалд болсноос гулгих нь багасна. Ходоодны багтаамж нь 200-250 мл болж, шүүсний идэвх сайжирснаар сүүгээ сайн боловсруулж шингээнэ
Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор