fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хол ойрын амраг саданг жилдээ нэг золгуулдаг Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Энэ цөөн хоногт эзэгтэй та баярын бэлгээ цуглуулахаар завдан байна уу. Бэлэг цуглуулах амаргүй даваа ч “Маамуу”-гийн зүгээс энэ ажлыг тань хөнгөвчлөх ашигтай саналыг тавьж байна.

Өөрөөр хэлбэл сар шинийн баяраар гэрт тань айлчлах бяцхан зочдынхоо бэлгийг ”Маамуу” төслийнхөнд даатгаарай. Учир нь “Маамуу" болон “Ногун" хүүхдийн брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүдийг “5+5” болон “3+1” урамшуулалт нөхцөлөөр худалдаалж эхэллээ. Тодруулбал, та “Маамуу”, “Ногун” брэндийн оюунлаг бүтээгдэхүүнээс 5 ширхгийг авахад 5-ыг, гурван ширхгийг авахад 1-ийг бэлгэнд авна. Энэ нь дээрх бүтээгдэхүүнийг 25-50 хувиар хямдруулан авсантай дүйх юм.

БЭЛГЭЭ ХААНААС АВАХ ВЭ?

“Маамуу" болон “Ногун"-ны оюунлаг бүтээгдэхүүнүүдийг “Номин”, “И март”, “Сансар” сүлжээ супермаркетууд болон “Интерном”, “Мир” номын дэлгүүрүүдийн бүх салбараас авах боломжтой. Мөн ажлаа хөнгөвчлөн shop.maamuu.mn сайтаас 5% хөнгөлөлттэй үнээр захиалан хүргүүлж авах боломжтой шүү.

Хэрэв та цагаан сарын үзэсгэлэн худалдааг зорих гэж байгаа бол 2-р сарын 8-наас 15-ны хооронд “Мишээл экспо”-д хүрэлцэн ирж хөнгөлөгдсөн дүнгээс давхар хямдралтайгаар нэг мөсөн бэлгээ базаагаад аваарай.

Дашрамд дуулгахад тус урамшуулалт худалдаа нь энэ сарын 25, 26-наас хоёрдугаар сарын 28-ныг дуустал үргэлжилнэ. Хүүхэд багачуудын оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл та бүхэн үндэсний үйлдвэрлэгчийнхээ эрхлэн гаргасан “Оюунлаг бэлэг”-ийг сонгоорой.

X
Нэвтрэх