fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин гурван нас хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Одоогоос гурван жилийн өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, тэрхүү бяцхан нярайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Монголжингоо" хэмээх нэр хайрласан билээ.

Бяцхан охины төрсөн өдөр өчигдөр тохиосон байна.

Дашрамд дуулгахад, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар манай улсад нийт 3 настай 81.298 хүүхэд байгаагийн 41.733 нь эрэгтэй, 39.565 нь эмэгтэй хүүхэд байна.

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх