fbpx

Эрүүл мэнд

image

Жирэмслэлт, төрөлт, нярай хүүхэд асрах, хүүхдээ хөхүүлж эрүүл саруул өсгөнө гэдэг нь эмэгтэй хүний амьдралын нэгэн баяр баясгалан төдийгүй маш чухал үе билээ. Харамсалтай энэ чухал үед элдэв халдвар эх үр хоёрт хоёуланд нь заналхийлж, антибиотик хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрж, антибиотик хэрэглэж болох эсэх тэр нь ирээдүйн хүүхдэд нь хэрхэн нөлөөлөх зэрэг нь эмэгтэйчүүдийн санааг зовоодог.

Антибиотик гэдэг нь өвчин үүсгэгч нянгуудын өсөлтийг дарангуйлах цаашилбал устгах үйлчлэл бүхий химийн бодис юм.

Жирэмсэн үед шинээр халдвар авахаас гадна эх бие давхар болж ачаалал авснаас эхийн биед “хадгалагдаж” байсан үрэвслийн архаг голомт идэвхэжсэнээс антибиотик хэрэглэх эсэх асуулт тулгардаг. Жирэмсний хугацааг 3 сараар /триместр/ эхний, дунд, сүүлийн гэж хуваадаг.

Эхний гурван сард ургийн эд, эрхтэн үүсэх гол үйл явц явагддаг учир ямар нэгэн антибиотик огт хэрэглэж болохгүй, учир нь энэ чухал үед эд эрхтний үүсэх явцад антибиотик хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг тул ургийн гажиг үүсэх магадлалтай.

Хоёр дахь гурван сард ургийн эд эрхтний хөгжил харьцангуй хэлбэржиж гүйцсэн байдаг боловч тархи болон бэлэг эрхтний хөгжил гүйцээгүй байдаг учир антибиотик хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн энэ үед антибиотик хэрэглэвэл ургийн өсөлт саатах эрсдэлтэй.

Гурав дахь гурван сард ургийн өсөлт хөгжил харьцангуй гүйцсэн байдаг боловч эм цусаар дамжин урагт очих боломжтой ингэснээр ургийн элэг болон бусад эрхтэнд нөлөөлж тэр нь төрсний дараа 50 хүртэл хоног хүүхдийн биед хадгалагддаг төдийгүй хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг.

Амьсгалын замын цочмог халдвар мөн бөөр шээсний замын болон бусад эрхтэн тогтолцооны архаг үрэвслийг аль болохоор ургамлын гаралтай эм хэрэглэн эмчлүүлэх нь танд болон таны ирээдүйн үр хүүхдэд учрах эрсдэлээс сэргийлнэ.

Хамгийн гол нь жирэмсний аль ч үед өөрөө дур мэдэж антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, хэрэглэх шаардлага гарвал зөвхөн эмчийн заавраар хэрэглээрэй.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх