Ээж, аавуудад

image

Хувцас зөөлрүүлэгч нь химийн бодис агуулсан байдаг тул хүүхдийн эрүүл мэндийн зөвлөхүүд үүнээс татгалзахыг зөвлөдөг. Элдэв харшлаас хүүхдээ хамгаалж эрүүл сонголтыг хийгээрэй.

ХҮҮХДИЙН ХУВЦСЫГ ХЭРХЭН АРИУТГАХ ВЭ?

  1. Угаахаасаа өмнө ариутгах: Тохирсон температуртай усанд хэдэн халбага цагаан цуу хийж хутгаад үүндээ хүүхдийнхээ хувцсыг хийж 35-40 минут байлгана. Цагаан цуу нь байгалийн гаралтай ба бактери устгах чадвартай. Ингэснийхээ дараа гараар юм уу машинаар угаагаарай.
  2. Угаасныхаа дараа: Хүүхдэд зориулсан тусгай хувцас зайлагч ашиглаж болно.
  3. Халуун ус болон нарны туяаг ашигла. Хүүхдийнхээ хувцсыг угаахаасаа өмнө халуун усанд 15 минут дэвтээ. Энэ нь ариутгах хамгийн энгийн аюулгүй хэлбэр юм. Мөн нарны шууд тусгалд хатаа.

ХЭРВЭЭ ТАНЫ ХҮҮХЭД ЯМАР НЭГ ЮМНААС ХАРШИЛДАГ БОЛ?

Таны хүүхэд арьсны ямар нэг харшилтай бол хувцсыг нь угаахдаа илүү их анхаарах шаардлагатай.

  1. Сайн чанарын угаалгын нунтаг хэрэглэ. Харшилж нөлөөлөхөөргүй зөвхөн хүүхдэд зориулсан угаалгын нунтгийг сонго.
  2. Хүүхдийн чинь харшил аюултай түвшинд очоогүй бол хүүхдийн зориулалттай шингэн угаалгын нунтаг ашиглаж болно. Энэ нь илүү аюулгүй сонголт ч байж болох юм.
  3. Нарны туяа, халуун ус. Энэ бол харшлыг сэдрээхээргүй хамгийн зөв сонголт.

Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө хувцсыг нь зөв угааж хэвших нь элдэв харшил, өвчнөөс сэргийлж болох хамгийн энгийн сайн арга юм.

Эх сурвалжhttp://www.momjunction.com/

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх