
Доргио массажыг ихэвчлэн уушгины үрэвсэлт өвчний үед цэр гадагшлуулах зорилгоор уушгины орчимд хүүхдийг доош нь харуулж хэвтүүлж байж хийдэг механик ажиллагаа бөгөөд хамгийн үр дүнтэй ажилбар юм. Энэ нь бидний мэдэхээр ХАТГАЛГАА өвчний үед ихэнхдээ хийгддэг.
ХАТГАЛГАА ӨВЧИН
Амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгүүд амьсгалахад бэрхшээл тулгарснаас үүсэх уушгины үрэвсэлт өвчин юм. Заавал эмчийн хяналт болон заавраар эмчилнэ. Хатгалгааны улмаас хүчилтөрөгч болон нүүрс хүчлийн хий тэнцвэр алдагдаж амьсгал олширдог. Эмийн эмчилгээ хийгдсэний дараа та заавал Хүүхдийн тамир тэнхээ сэргээх сувилгааны эмчилгээнд хамрагдах нь чухал.
ДОРГИО МАССАЖ нь уушгины голомтод байгаа үрэвслийг ховхлон уушгийг чөлөөтэй амьсгалахад нөлөөлөх хамгийн үр дүнтэй сонгомол эмчилгээний хэлбэр юм.
Зөвлөх: "Оливка"
Хүүхдийн асаргаа сувилгааны төв