15-с доош хэмийн хүйтэнд хүүхдийг 10-12 цагийн хооронд гадаа тоглуулах. Цаг агаарын байдлаас шалтгаалан 15-30 минутаар. Цэцэрлэг, сургуульд бол хүүхэд хүлээн авахаас өмнө, хүүхдүүдийг гадаа гарах үед, хүүхэд тарснаас хойш өрөөний цонхыг онгойлгон нэвт салхилуулалтыг 10-20 минутаар хийнэ. Хүүхэд унтахаас өмнө өрөөний салхивчийг 2-5 минут онгойлгоно.
Өрөөний хэм 21-22 байхад хүүхэд дотуур хувцас, богино оймс, шаахайтай байна. Оймстойгоо хэсэг хугацаанд байх. Хөл нүцгэнээр байж дассан хүүхдийг үргэлжлүүлэн нэлээд хэдэн минут байлгах. Дасаагүй хүүхдийг бага минутаас эхлэн хөл нүцгэн байлгаад шаахайг нь өмсгөх. Өглөөний дасгалыг нимгэн хувцастай хийлгэх. Гадаа хэт бэгнэлгүй гэхдээ даарахааргүй хувцаслах. Гадаа хэр удаан байхаас шалтгаалан хувцаслана.
Гадаа гараад хүүхэд хөлөрч болохгүй. Зун, намар чийрэгжсэн хүүхдийн хамар, хоолойг битүүлэх шаардлагагүй.
Өглөөний нүүр гарын угаалтыг хүйтэн бүлээн усаар угаах. Халуун усаар угаахаас татгалзах. Хөлийг нь бүлээн усанд угааж байх. Бүлээн усанд норгосон алчуураар шагайнаас нь доош арчиж өгч байх. Хоолойг нь өглөө бүр буцалсан ус, давсны уусмал, иод, фурацилин, содын уусмалаар ээлжлэн зайлуулна.
Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт, 2014 он
Зөвлөх: М.Оюунбилэг
Анагаах ухааны доктор