fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

ТАРАГ

Тараг нь хүүхдэд амархан шингэж, боловсордог хоолонд орно. Сүүний уураг нь хүчиллэг орчинд задарч маш жижиг лавсан /цийдэм/ болсноор амархан шингэдэг.

Мөн хүчиллэг орчин нь кальци, төмөр, Д аминдэмийг амархан шингэхэд нөлөөлдөг. Тараг, исгэлэн сүүний сүүн хүчил нь ялзруулагч болон өвчин үүсгэгч нянг устгадаг. Тараг, исгэлэн сүүн бүтээгдэхүүний биологийн чанарыг нь нэмэгдүүлэхийн тулд бифидум болон сүүн хүчлийн нянг нэмэлтээр хийж үйлдвэрлэх болсон нь гэдэсний архаг хямралтай хүүхдэд эмчилгээний нөлөө үзүүлдэг.

ЭЭДЭМ

2-5 насны хүүхдийн хоолны үнэ цэнтэй бүтээгдэхүүн мөн. Кальци, фосфор, калийг их хэмжээгээр агуулна. Уураг нь амархан шингэдэг тул рахиттай, сул биетэй, олон дахин өвддөг, тураалтай хүүхдэд маш хэрэгтэй хүнс юм. Гэхдээ хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрт бэлтгэж, үйлдвэрлэсэн ээдмийг хэрэглэх нь илүү ач холбогдолтой.

БЯСЛАГ

Монголоос бусад орны технологиор бэлтгэсэн бяслаг нь уураг ихтэй тул 2-оос дээш насны хүүхдэд өгөхөд тохиромжтой.

ИОГУРТ

Эцэг, эхчүүд хүүхдэдээ өгөх дуртай байдаг. Иогуртыг ихэвчлэн импортоор оруулдаг тул хадгалах, тээвэрлэх, хэрэглэх хугацааг нь уртасгах зорилгоор химийн бодис нэмэлтээр хийсэн, биологийн чанар муутай, өндөр хэмд бэлтгэдэг тул хүүхдэд хэрэгтэй сүүн хүчлийн нян устсан байдаг. Чихэр ихтэй, шоколад гэх мэт төрөл бүрийн амт оруулагчдыг нэмэлтээр хийдэг тул харшил болон бусад сөрөг нөлөө үзүүлэх нь их байдаг.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх