fbpx

Мэдээ, мэдээлэл

Амьтанд хайргүй хүүхэд гэж үгүй. Тэр дундаа муурын зулзага, туулайн бүжин, нохойн гөлөг тэжээхийг хүүхэд бүр хүсдэг ч зарим эцэг эх үүнийг нь зөвшөөрдөггүй. Учир нь гэр орны ажил дээр дахин нэг ажил нэмэгдэнэ, гэрт бааж шээн томчууд л арчилна гэхчлэн төвөгшөөж сөрөг талаас нь харж хүүхдийнхээ хүсэлд "үгүй" гэж хэлэх тохиолдол гардаг.

Гэвч тэжээвэр амьтан нь хүүхдийн хүмүүжил, цаашлаад зөв хүн болж төлөвшихөд нь хэр их эерэг нөлөө үзүүлдгийг та бодож үзсэн үү. Нохой тэжээдэг хүн 10 насаар залуу харагддагийг ч судлаачид аль хэдийн тогтоожээ. Тиймээс та хүүхдийнхээ хүсэлд татгалзсан хариу өгөхөөсөө өмнө "Тэжээвэр амьтан миний хүүхдэд хэр эерэг нөлөө үзүүлэх вэ" гэж нэг бодоод үзээрэй.

Хүүхэд амьтан тэжээснээр хариуцлагатай, өөртөө итгэлтэй, тайван, хайрлах зэргийг суралцдаг.

Дараах фотоноос бяцхан хүү төрөхөөсөө эхлэн 3 нас хүртэлх нохойтойгоо авахуулсан гэрэл зургийг үзнэ үү.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
X
Нэвтрэх