Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарчээ.
Тушаалын дагуу Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна.
№ | Байгууллагын нэр | Утасны дугаар | Цагийн хуваарь | Тайлбар |
1 | Нийслэлийн эрүүл мэндийн газар | 320981 | 24 цаг | Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 | Өрхийн эрүүл мэндийн төвүүд | утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу | 10-16.00 | |
3 | Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет | - | 10-16.00 | |
4 | Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд |
СХНЭ 631108 ХУНЭ 379258 БЗНЭ 454004 СБНЭ 350790 ЧДЭМТ 314587 |
24 цаг | |
5 | Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид |
103 70110103 |
24 цаг | |
6 | Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв | 325731 | 10-16.00 |