fbpx

6 нас

image

Энэ насны хүүхдийн булчин шөрмөс нь тасралтгүй хөдөлгөөн, үйл ажиллагаа шаардана.

Хөдөлгөөнгүй суух нь тэдний хувьд хүнд даалгавар, шийтгэл мэт байна. Бие даах чадвар нь сайжирч хөдөлгөөнөө маш хурдан өөрчилж дараагийн үйлдэл рүү шилжинэ. Энэ нь тухайн насны хүүхдийн хөдөлгөөний хурд тэдний сэтгэхүйн үйлдэлтэй холбоотойгоор илэрч хөгждөгийг илтгэнэ.

Хүүхэд зун дугуй унах, одон бөмбөг, хөл бөмбөг тоглох, усанд сэлэх, морь унах, өвөл цана, чаргаар гулгах зэрэг спортын төрлөөр хичээллэх дуртай. Хоёр дугуйтай болон хөлөөр удирддаг дугуй хэрэглэснээр хүүхдийн хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, орон зайд өөрийн хөдөлгөөнийг бие дааж удирдах чадвар хөгжинө.

Зургаан насны хүүхдийн хөдөлгөөнд үсрэлт онцгой байр эзэлдэг. Үсрэх харайх хөдөлгөөн нь хүүхдийн тулгуур эрхтний тогтолцоог бэхжүүлэх, хэвлий, их бие, нуруу хөлийн булчин шөрмөсийг чангаруулах, хөдөлгөөний эсвэл суулгах, тэнцвэрийг хөгжүүлэхэд нөлөөлдөг.

Гүйхдээ зүг чигээ өөрчлөх, харааны баримжаагаар хол ойрыг тодорхойлох зэргээр орон зайн төсөөлөл нь хөгжинө.

ЗУРГАА ХҮРТЭЛ НАСНЫ ХҮҮХДИЙН НҮД, ГАРЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИЦОЛ

Таньж мэдсэн зүйлээ бодит зүйлтэй харьцуулан төсөөлж зурна. Гурил зуурч, нухна. Бусдын хяналтын дор багаж хэрэгсэлтэй зөв ажиллах, эрэг боолт чангалах, суллах, шугамын дагуу зурах, сүлжих гэх мэт үйлдэл хийхийг оролдоно.

Эх сурвалж: Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын зөвлөмж, 2012 он

X
Нэвтрэх