fbpx

Хүмүүжил

image

"Баяр хөөр дүүрэн балчир нас – Хүүхдийг гурван нас хүртэл өсгөж хөгжүүлэх Монтессори арга ухаан" номын хэсгээс та бүхэндээ хүүхдийн өрөөг тохижуулах ерөнхий зарчим бүхий мэдээллийг хүргэж байна.

НЯЛХ ХҮҮХДЭД ЯМАР ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  1. Хүүхдэдээ гэрийн амьдралд ойр байх боломж олго. Хүүхдээ төрсөн өдрөөс нь эхлэн гэрт өрнөж буй амьдралд аль болох оролцуулж байгаарай.

Унтлагын, угаалгын, гал тогоо, зочдын, үүдний гээд бүх өрөөнд хүүхэд байх орчинг бүрдүүлж өг.

  1. Бие даах боломж олго, дэмж. Аль ч насны хүүхэд “Өөрөө хийхэд минь надад туслаач” гэж байнга хэлдэг. Хүүхдийн энэ хэрэгцээг хангана гэдэг угтаа тэднийг хүндэлж, итгэж байгааг илэрхийлнэ.

Үүдний, угаалгын, унтлагын өрөөнд хүүхэд хувцсаа өмсөж тайлахад зориулан намхан өлгүүр тогтоо. Мөн дээр нь суугаад гутлаа өмсөж тайлах намхан сандал, ном, аяга таваг, тоглоомын намхан шүүгээ зэргийг бэлд.

  1. Гэрийн эд зүйлсээ цөөн байлга. Нэг дор хэтэрхий их эд хогшил байхад эмхэлж, цэгцлэхэд хэцүү түвэгтэйгээс гадна бухимдал төрүүлдэг. Иймд, хүүхдийн өрөө, орчинг бэлдэхдээ хэрэглэхгүй хувцас, тоглоом, ном зэргийг далд хадгалах газар бэлдэх нь зүйтэй.

Тавиур дээрх тоглоом, ном, сагс зэргээс уйдах үед сольж байх хэрэгтэй. Хүүхэд өдөр тутам сольж өмсөхөд амар байдлыг хангах үүднээс цөөн тооны хувцас, сонирхлыг татаж байгаа мөн цөөн тооны тоглоом, дуртай эсвэл шинэ номыг ил байлгана.

  1. Хураах ба эмх цэгцийн тухай ойлголт өгч эхэл.. "Дэг журам" гэдэг үг дэг журам сахих гэдэг үгээс гаралтай. Үүнтэй адилаар хүүхэд биднийг цаг ямагт дуурайх учраас тэдний хэр эмх цэгцтэй байх нь бид хэр дэг журам сахиж байгаагаас шалтгаална гэсэн үг. “Баярлалаа” гэж хэлэхийг тэдэнд байнга сануулахын оронд өөрсдөө үлгэрлэн харуулбал хамаагүй амархан сурна.

Хүүхэдтэйгээ цуг байх үедээ тэдний тоглосон ном, тоглоом зэргийг томчууд дуртайяа хурааж сурах хэрэгтэй. Тоглоом хурааж байгаа хүний нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл ханахыг нь хараад хүүхэд тун адилгүй биднийг дуурайн ном, тоглоомоо хурааж үзэхийг хүснэ. Зөвхөн нэг удаа хурааж үзүүлэх бус байнга хурааж үзүүлэхэд гол нууц оршино.

X
Нэвтрэх