fbpx

Хүмүүжил

image

Үс зулгаах, цохих, чимхэх, маажих зэрэг нь хүүхдийн хувьд таны анхаарлыг татах гэж хичээж буй нэг оролдлого нь юм.

Эдгээр үйлдлүүдийг гаргах хэд хэдэн шалтгаан бий. Үүний хамгийн энгийн нь хүүхэд тань тэдгээр үйлдлүүдийг хийхэд таныг ямар хариу үйлдэл үзүүлэхийг тань ажиж ахин дахин хийсээр л байдаг. "Энэ нь хүүхдүүдэд яг л гэрлийн унтраалгыг унтрааж асааж тоглохтой адил хөгжилттэй санагддаг" хэмээн Айдахо их сургуулийн клиникийн сэтгэлзүйч Марк Робертс хэлжээ.

Нөгөө талаараа энэ нь хүүхэд асуудлаа өөрөө шийдэх гэсэн оролдлого. Аливааг танин мэдэж буй нэг хэлбэр. Жишээ нь, хэн нэгэн хүүхдээс тань тоглоомыг нь булаавал тэрээр үстэж эсвэл цохиж өөрийн тоглоомоо буцаан авах гэж үздэг шүү дээ.

Харин хүүхэд тань өөрийнхөө үсийг зулгаагаад байвал тэрээр нэлээд уурлаж бухимдсан байна л гэсэн үг.

ХҮҮХДИЙГ ҮС ЗУЛГААХЫГ НЬ ХЭРХЭН БОЛИУЛАХ ВЭ?

Хүний үс зулгаагаад асуудал нь шийдэгдэхгүй гэдгийг түүнд ойлгуул. Ийм үйлдэл гаргах тоолонд нь "өвддөг шүү", "болохгүй шүү" гэж учирлан тайлбарла.

Үс зулгаах нь хэвийн хөгжиж буй хүүхдийн гаргадаг энгийн л нэгэн үйлдэл. Тийм ч их санаа зовоод байх шаардлагагүй.

Хүүхэд тань үсийг чинь зулгаалаа гээд буцаагаад үүнийг нь хэр өвддөгийг нь үзүүлэх гэж байна гээд хүүхдийнхээ үсийг зулгааж огт болохгүй. Заавал үсдэж, цохиж, хүч хэрэглэхгүйгээр асуудлаа шийдэж болдог гэдгийг хүүхдэдээ ойлгуулж тайлбарлах хэрэгтэй.

Эх сурвалж: www.babycentre.com

Орчуулагч: О.Хандмаа

X
Нэвтрэх