Хүмүүжил

image

Зарим үед эцэг эх, хүүхдэдээ эв дүйгүй, сахилгагүй, эсвэл юу ч хийж чаддаггүй гэх мэтийн үгээр шүүмжлэн түүний алдааг засч залруулахаар оролддог. Иймэрхүү шүүмжлэл сонссон хүүхдэд энэ нь түүнийг огт хүн гэж тоож үзэхгүй байгаа юм шиг санагддаг бөгөөд хийж буй зүйл нь ямар ч амжилтад хүрэх аргагүй мэт сэтгэгдэл төрдөг.

Хэрвээ тэрээр өөрийгөө муу, амжилт олохгүй гэж нэгэнтээ бодвол цаашид муу болгоныг хийх төлөвтэй болдог. Хэрвээ тэд өөрсдийгөө ямар ч чадваргүй гээд итгэчихвэл шинээр ямар нэгэн зүйл сурах хүсэлгүй болдог.

Хүүхэд цаг үргэлжид алив зүйлд суралцаж байдаг. Тэдний мэдлэг, чадварын эх үүсвэрийг бид анх хэрхэн тавьснаас түүний амжилт, бүтээл хамаарч байдаг. Тэдэнд бидний урамшуулал, туслалцаа маш их хэрэгтэй байдаг юм шүү.

Өөртөө итгэх итгэл өндөртэй хүүхэд ямар нэгэн зүйлийг хийх хүсэл сонирхол ихтэй байдаг тул бусад хүүхдээс илүүтэйгээр амжилтад хүрдэг. Ямар нэгэн алдаа гаргасан ч даван туулах чадвар сайтайгаа өөрөө мэдэрдэг учир ийм хүүхэд илүү баяр баясгалантай байдаг. Тэд эцэг эхээ өөрт нь итгэдэг гэдгийг мэддэг тул тэдэнтэйгээ ойр дотно харилцаатай байдаг.

Эцэг эх нь хүүхдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг сайжруулахын тулд олон зүйлийг хийж болно.

Үүнд:

  • Хүүхдийнхээ оролдлого, чармайлтыг хэдийгээр төгс төгөлдөр биш болохыг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөх
  • Хүүхдийнхээ эцэг эхдээ туслах гэсэн хүсэл эрмэлзлэлийг дэмжих
  • Хүүхдээ алдаа гаргасан тохиолдолд түүнийг тайвшруулж, уг зүйлийг хийж дуусгах, дахин дахин оролдож хичээхийг нь дэмжих
  • Түүнийг онцгой чухал хүн гэдэг талаар хэлж болох бүхнийг хүүхдэд хэлж байх

Хүн бүр урамшуулалд дуртай байдаг. Шүүмжлэхийн оронд хүүхдээ урмаар тэтгэвэл түүнд гайхамшигтай сайхнаар нөлөөлөх болно.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд, Жоан Е. Дюррант, Ph.D

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх