fbpx

Мэдээ, мэдээлэл

Цэцэрлэгийн бяцхан багачууд зодог шуудгаа өмсөж, уран мэхээ уралдууллаа.

Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудад өв уламжлалаараа бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх зорилгоор цэцэрлэг болон сургуулиуд долоо хоног бүрийн нэгээс хоёр өдрийг үндэсний хувцас, хэрэглэлээр “гангарах” өдөр болгосон байдаг.

Энэхүү уламжлалыг өргөжүүлэн бяцхан жаалуудад Монгол бөхийн ёс жудаг, анхны суурь мэдэгдэхүүнийг өгөх зорилгоор Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгээс сар бүр “Начин, шонхор хоёр” бөхийн барилдааныг зохион байгуулж эхэлсэн байна.

Энэ сарын хүчит бөхийн барилдаанд 3, 4, 5 насны ангилалд нийт 42 “хүчит бөх” уран мэхээ уралдууллаа.

Бөхийн барилдааны талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг хэлэхдээ,

-Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, хөгжүүлэх, Монгол ёс заншлаа дээдлэх, ардын уламжлалаа суралцах, бөхийн барилдааны дэг ёсыг мэдэж авах зэрэг зорилгоор сар бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон гэсэн юм.

Тус цэцэрлэгийн хувьд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн бяцхан багачууд өөрсдийн гэсэн зодог шуудагтай болсон төдийгүй анхны мэдэгдэхүүнийг сонсож, бэлтгэл хийдэг байна.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
X
Нэвтрэх