fbpx

Аминдэм ба эм

image

А аминдэмийн илүүдэл нь арьсны өвчнийг А аминдэмээр эмчлэх, нялх хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хоногийн нэмэлт аминдэмийн тунг хэтрүүлснээс тохиолдоно.

Насанд хүрэгчдэд толгой өвдөх, нойрмоглох, бөөлжис цутгах, үс унах, арьс хуурайших, суулгах, хүүхдэд бол арьсны үрэвсэл болох, жин буурах, хоолонд дургүй болох, ясаар өвдөх шинж тэмдгүүд гарна. Жирэмсэн эмэгтэйд бол үр хөврөлд нь нөлөөлнө.

Олон аминдэмийн холимог (поливитамины төрөл), хүнсний нэмэлтүүдийг уух үед аминдэм А-г ихдүүлж болох талтай.

Каротин нь бүр их тунгаар биш бол хордлого өгдөггүй. Их тунгаар хэрэглэхэд шимэгдэлт нь муудаад өөхөнд хуримтлагдана. Арьсан доорх өөхөнд хуримтлагдсанаас арьс шаравтар өнгөтэй болно. Ялангуяа хөлийн тавхай, гарын алга шарлана.

Эмчээр оношлуулж яаралтай арга хэмжээ авна.

Эх сурвалж: 2-10 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх