fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийгэмд хүүхэдтэй холбоотой аймшигтай хэрэг удаа дараа гарч байгаад иргэд сэтгэл зовниж, хуулиа чангатгахыг шаардахаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх нийтийн жагсаалыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү жагсаалд эцэг эхчүүд, иргэд олон нийт, тэр дундаа спортынхон, урлагийнхан нэгдэж буйгаа илэрхийлжээ.

Урьдчилсан байдлаар ирэх бямба гараг буюу гуравдугаар сарын 31-ний өдрийг товлоод байна.

Энэхүү жагсаалд эцэг эхчүүд, иргэд олон нийт, тэр дундаа спортынхон, урлагийнхан нэгдэж буйгаа илэрхийлжээ.

Фэйсбүүкт 150 мянга орчим гишүүнтэй болод буй “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” группт нэг хэсэг нь цаазын ялыг сэргээе гэж байгаа бол нөгөө хэсэг нь хүчирхийлэгч этгээдэд цаазын ял оноосноос ялыг биеэр нь эдлүүлж, ажил хөдөлмөр хийлгэн, олсон мөнгийг хохирогчийн ар гэрт тэтгэмж болгон өгөх хэрэгтэй гэж үзэж байна.

Харин өршөөлийн хууль хүчирхийлэгчид үйлчилдэггүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа билээ.

Бас нэг хэсэг нь “Аймшигт хэрэг гарах болгонд иргэд хэдхэн хоног хэрэгтнийг цаазал гэж бухимдаад чимээгүй болдог. Тиймээс одоо үйлчилж байгаа хуулиа чангалж, хууль бодитоор үйлчилдэг болгохын төлөө жагсъя” хэмээн уриалж байна.

Сэтгүүлч: А.Мишээл

X
Нэвтрэх