fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах зорилготой өдөр юм. Аутизм гэдэг нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар, алив өөрчлөлтөд дасан зохицох чадвар сул, давтагдмал зан үйл болон хэт явцуу сонирхолоор илэрдэг насан туршын эмгэг юм.

Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь анх 2007 онд НҮБ-с Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулагдаж байсан түүхтэй. Дэлхийн Аутизмыг таниулах өдөр нь жил бүрийн 4 сарын 2-ны өдөр зохион байгуулагддаг ба дэлхийн 45-н улсын 600 гаруй хот, 3000 гаруй олон нийтийн барилга байгууламж, сургууль зэрэг байгууллагууд АХЭ-тэй хүмүүст болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэн барилга байгууламжаа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг байна. Мөн Аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд (хандив цуглуулах, алхалт, Light it up Blue гэх мэт) дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг.

Манай “Аутизм Монгол - Анд” ТББ байгууллага нь 2014 оноос эхлэн Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготойгоор “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан Аутизмийн хүрээний эмгэгийн тухай мэдээллийг нэмэгдүүлэх, таниулах, ажлыг жил бүрийн 4 сарын 2-ны  өдөр болон 4 сарын турш  зохион байгуулсаар ирсэн билээ.

NTV телевизтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гаргаж буй анхны кино болох "Морьтой жаал" баримтат кино аутизмын талаарх ойлголтыг үзэгчдэд өгөх зорилготой юм.

2 ДАХЬ КИНО БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
"Анд хүүхдүүд" ТББ болон NTV хамтран олон нийтэд аутизмын тараах ойлголт өгөх зорилготой төслийн хүрээнд хүргэж буй 2 дахь кино "Темпле Грандин".

"МАРАФОН" БОДИТ ТҮҮХЭЭС СЭДЭВЛЭСЭН УРАН САЙХНЫ КИНО
Олон нийтэд аутизмын тухай ойлголт өгөх зорилготой бидний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд та бүхэнд толилуулж буй 3 дахь кино

2016 оны 4 сарын 1-нд АШУҮИС- тай хамтран “Аутизм гэж юу вэ?” сэдвээр өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт СЭМҮТ-ийн эмч нар, МУБИС-ын багш, АШУҮИС-ийн эрдэмтэн, багш Эцэг эхийн төлөөлөл, АШУҮИС-ын оюутан залуус оролцсон.

2017 оны 4 сарын 1-нд МУБИС-тай хамтран “Аутизм ба Боловсрол” сэдвээр өдөрлөг зохион байгуулсан. МУБИС,  МУИС, АШУҮИС-ийн багш, эрдэмтэн, судлаач, Монголын Аутизмын холбоо, ТББ-ын  төлөөлөл болон эцэг эхчүүд, оюутан залуус оролцсон.

2018 оны 4 сарын 1нд МУИС-тай хамтран “Аутизм ба Сэтгэл судлал” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

X
Нэвтрэх