Нугасны муухай дэгдээхэй
2021 он 04 сар 21
Зэрлэг нугас нь 56-65 см урт, далавчаа дэлгэхэд 81-98 см, 0.9-1.2 кг жинтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нугас ногоон толгой, улбар шардуу, хар үзүүртэй хошуу гээд андашгүй байдаг. Эмэгчин зэрлэг нугас нь бор цайвардуу зүстэй. Үржлийн бус үед эрэгчин нугас эмэгчинтэй төстэйдүү зүстэй болох ч, шар хошуу, улаавтар цээжээр ялгагдана.
Зэрлэг нугасны эмэгчин нь өндөглөж эхэлмэгц эрэгчин нь орхиж явдаг байна. Голдуу 8-13 өндөг гаргаж, 27-28 хоног дарна. Дэгдээхэй нь биеэ даасан байх ба өөрсдөө хорхой шавьж олж идэн, сэлж чадах ба эх нь дэргэд нь байн хамгаалдаг.