fbpx

Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хөгжилдөж байна хэмээн цээжнээс нь тэврэн сэгсрэх эсхүл унтуулж байна хэмээн сэгсэрч байгаа нь ихээр ажиглагддаг билээ. Гэтэл энэхүү үзэгдэл нь хүүхдийн тархи, мэдрэлийн үйл ажиллагаа, хөгжилд нь хэчнээн хор хөнөөлтэй болохыг төсөөлөх ч үгүй байна.

Хүүхдийг сэгсэрснээс үүдэлтэй тархи доргих, нуруу нугасны гэмтэл, сохрол, хараа муудалт, хөгжлийн хоцрогдол, сэтгэхүйн хоцрогдол гэх зэрэг өвчин эмгэгүүд үүснэ.

Үүнээс гадна нүднээс цус гарах, тархи хавагнах, тархины даралт ихсэх, тархины эд эс үхжих, тархины судас тасрах улмаар хүүхэд комын байдалд ч хүргэх аюултай тул тайвшруулж байна, зугаацуулж байна хэмээн бяцхан үрсээ хэрхэвч сэгсэрч эсхүл дээш шидэж болохгүйг анхаараарай.

Эх сурвалжhttp://www.hurriyetaile.com/

X
Нэвтрэх