Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн музей нь Монгол улсын улаан номонд орсон зарим зүйлийн хөхтөн, мэрэгч амьтад, шувуу, хоёр нутагтан, Аргаль, Янгир, Саарал Чоно, Үнэг, Ойн булга, Алтайн Хойлог, Идлэг Шонхор, Эгэл шар шувуу, Сойр зэрэг нийт 40 гаруй төрлийн биет үзмэр, Монгол орны цэнгэг усны 4 зүйлийн загас, хоёр нутагтан зэргийг нийтэд нэн ялангуяа бага дунд сургуулийн сурагчдад үзүүлэх зорилготой.
Тиймээс ч ажлын өдрүүдэд 08:30 - 19:30 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилдэг. Анги хамт олноороо үзэх бол урьдчилан захиалга өгч цаг авдаг юм байна.
Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны уудам дэлгэр тал хээр, хангай говийн баян тансаг хараа булаам сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан үзмэрүүд байх бөгөөд тэдгээрээс сонирхуулж байна.
Музейн байршил: Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан-9
Утас: 7010-7644
Фото сурвалжлагч: Д.Жавхлантөгс