fbpx

Боловсрол

image

Хүүхэд үдэш унтахаар орондоо орохдоо тийм ч дуртай байдаггүй. Тэд цагийн баримжаа муутай, ядарснаа анзаардаггүй учраас шууд унтахыг хүсдэггүй.

Энэ үед тэдэнд аажмаар тайвшруулан унтуулахад тохирсон ном уншиж өгөх нь гайхалтай үр дүн өгдөг. Оройн хоол идсэний дараа хэсэг хугацаанд тоглох, дараа нь юмаа эмхэлж цэгцлээд шүдээ угааж, орондоо орж хамтдаа ном үзэн үлгэр түүх ярих гэсэн дараалалтай байж болно.

Үдэш хүүхдүүддээ үлгэр домог ярьж өгдөг байсан ардынхаа уламжлалыг сэргээн шинэчилж хүүхдийг тайвшруулан унтуулах энэ шалгарсан аргыг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Хожим хүүхэд тань сургуульд орж өөрөө уншиж чаддаг болсон ч хааяа дуртай зохиолыг нь уншиж өгч байгаарай.

Үүнийг хүүхэд хүссэн хэвээр байдаг юм шүү.

ГОО САЙХНЫ МЭДРЭМЖИЙГ ХӨГЖҮҮЛДЭГ

Эцэст нь хэлэхэд хүүхдэд зориулсан зурагт ном төрөл төрлийн мэргэжлийн хүмүүсийн хамтран бүтээсэн урлагийн цогц бүтээл байдгаараа онцлог юм. Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж мэргэжлийн хүмүүсийн бүтээсэн номын агуулга, зураг, хэлбэр дүрс, материал зэрэг нь хүүхдийн анхаарал сонирхлыг татаж гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлэхэд багагүй нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: Хамтдаа уншъя

X
Нэвтрэх