fbpx

Боловсрол

image

Бага насны хүүхэд нэг уншсан номоо дахин давтан уншуулах дуртай байдаг. Харин эцэг эхчүүд "өчигдөр уншиж өгсөн шүү дээ" гээд уншиж өгөхөөс цааргалдаг.

Гэвч хүүхэд дуртай номноосоо тийм ч амархан уйддаггүй. Жаахан хүүхдийн энэ сонирхол ойролцоогоор зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Тиймээс та ч гэсэн дургүйцэлгүй хүссэн номыг нь уншиж өгч байгаарай. Бидний хувьд мэддэг бараг цээжилсэн тэр үг өгүүлбэрээс хүүхэд өдөр бүр шинэ үг, шинэ утга, шинэ мэдлэг олж авч, өөрөө үйл явдлыг баяжуулж чаддаг. Хүүхдийн тархи хөгжиж байдаг.

Та анзаардаг бол хүүхэд олон удаа уншуулсан номоо ганцаараа байх үедээ зөв буруу хамаагүй харуулчихаад үйл явдал бүрээр нь үг, өгүүлбэр алдалгүй ярьж чаддаг болсон байдаг. Хэрвээ хэлд ороогүй байхад нь та тогтмол уншиж өгч байсан бол хүүхэд хэлд орох үедээ яг тэр номыг чөлөөтэй ярьж эхэлдэг.

Хамгийн гол нь бага насны хүүхдийн ном дүр дүрслэл сайтай зурагтай байх хэрэгтэйг анхаараарай. Мөн хэт жижиг зурагтай, эрээн мяраан байвал хүүхдэд ойлгомжгүй болно.  Нимгэн цаасан номтой хүүхэд харьцаж сураагүй байдаг тул хэчнээн гоё зурагтай байсан ч ураад тоглочихно. Яагаад гэвэл хүүхэд цаасны саржигнасан чимээнд дуртай. Насанд нь тохирох материалаар хийгдсэн номыг сонговол хүүхэд номыг урахгүй. Та ч мөнгөө үрэхгүй гэсэн үг.

Номын үгийг тэр чигээр нь даган уншилгүй, өөрийн үгээр ярьж өгөхөд хүүхдэд илүү ойлгомжтой бас дотно санагддаг.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх