fbpx

Хүүхдийн хөгжил

image

Жирэмсэн эмэгтэйчүүд хэтэрхий өндөр сахарын хэрэглээтэй байх нь хүүхдийн тархины хөгжил, оюуны чадамжид сөргөөр нөлөөлдөг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тэд 1999-2002 оны хооронд жирэмсэн байсан 1000 эмэгтэйн хоолны дэглэмтэй танилцсан аж.

Ингээд хүүхдүүдийнх нь танин мэдэх чадвар бага насандаа ямар байсан болохыг тогтоож, ээж нарынх нь сахарын хэрэглээ ямар байсан болохыг шалгаж үзсэн байна. Үр дүнд нь сахарын хэрэглээ өндөр байснаар хүүхдийнх нь танин мэдэх чадвар, асуудал шийдэх, хэл ярианы хөгжил хүртэл мууддаг болохыг тогтоожээ.

Ялангуяа сахарын агууламж өндөртэй чихэрлэг ундаа ихээр хэрэглэдэг байсан эхчүүдийн хүүхэд бүр ч дор байсан байна. Үүнээс гадна хүүхдүүдийн өөрсдийнх нь хоолны дэглэм хэрхэн уураг тархины хөгжилд нөлөөлж буйг судалжээ.

Бага насандаа жимс ихээр иддэг хүүхдийн танин мэдэх чадвар өндөр, биеийн болон хэл ярианы хөгжил сайн байсан байна. Гэхдээ жимсний шүүс уух нь эсрэг үр дүнтэй болохыг тогтоожээ.

Тиймээс жирэмсэн үедээ эмэгтэйчүүд сахарын хэрэглээгээ багасгаж, ундаа уухгүй байх нь хүүхдийн эрүүл мэнд, тархины хөгжилд эерэг нөлөөтэй байх аж. Харин хүүхдүүдийн хувьд жимснээс боловсруулсан бүтээгдэхүүн биш харин шууд жимс чигээр нь идэх нь илүү эерэг нөлөөтэй.

Эх сурвалж: IFLScience

Сэтгүүлч: Д.Багахүү

X
Нэвтрэх