fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу ? Охин маань 5 настай өөртөө нэг л итгэлгүй, аливаа нэг зүйлийг зөв хийсэн хэрнээ үргэлж л шалгуулж, асуух юм яах вэ ?

Сайн байна уу ? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны зүгээс охиныхоо хийсэн үйлдлийг хэт хянадаг байсан уу гэдгээ эхлээд нэг бодоод үзээрэй.

Хэрэв тийм биш бол өөр эргэн тойронд нь хянаж загнадаг хэв маягтай хүн байдаг уу? Хүүхэд мэдээ орох цагаасаа шүүмжлэх хэв маягтай хандлага мэдэрсэн бол аливаа зүйлийг хэн нэгэн том хүний хараат байдлаар шийдвэрлэдэг болох тохиолдол ажиглагддаг.

Ер нь бага насны хүүхдүүдийн хувьд 5 нас гэдэг аливаа зүйлсийг таньж хүлээн аваад, дасан зохицох байдал явагдаж байдаг үе учир энэ үед нь анхаарал халамжаа нэмэгдүүлж аливаа зүйлийг хамтран хийж, хүүхдийнхээ санаа бодлыг сайтар сонсож хүлээн авч хэрэгжүүлэх байдлаар хандвал хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргах, өөртөө итгэлтэй байх үндэс тавигддаг. Амжилт хүсье.

profile

Зөвлөх: Б.Энхлэн /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/

X
Нэвтрэх