fbpx

Ээж, аавуудад

image

ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?
Бид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах 5 зарчмыг ойлгох хэрэгтэй.

1.ХОЛЫН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ
Хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байгаагаа тунгаан бодоорой. Өдөр тутам тулгарах асуудлыг уурлаж бухимдалгүйгээр шийдэж, хүүхэдтэйгээ найрсаг сайхан харилцаарай.

2. АЛИВААГ ОЙЛГУУЛАХ
Эцэг эх, томчууд бид хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааныг зааж өгөх анхны багш нь. Амьдралд таарах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсдог. Сайн багш хүүхдийг зодож шийтгэдэггүй, харин зааж зөвлөн, дэмжин тусалдаг

3.ХҮҮХЭД ХЭРХЭН БОДОЖ СЭТГЭДЭГ, ЮУ МЭДЭРДГИЙГ ОЙЛГОХ
Хүүхэд бүр өөр өөр, хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Томчууд бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө чадварт итгэж сурснаар хожмын өдөр тохиож болох хүнд байдлаас амархан гарч чадна.

4.ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЛЭГСЭГ ДОТНО СЭТГЭЛЭЭР ХАРИЛЦАХ, ОЙЛГУУЛАХ
Хэрэв хүүхэд эцэг эхээсээ айж эмээдэг бол аливаад урам зориггүй, хувирамтгай, өөртөө итгэлгүй болдог. Тиймээс хүүхдийг буруу зүйл хийлээ гэж зодох биш харин тайлбарлан ойлгуулах, хүүхдийн юу ярихыг нь сонсож, бодол санаагаа хуваалцах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болдог.

5.АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
Ямар нэгэн асуудал гарвал дээрх зарчмуудаа бодож байгаад эерэгээр шийдээрэй.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх