
Зургаан настай хүүхдийн өсөлт хөгжил ямархуу түвшинд байх ёстой талаар мэдээллийг хүргэж байна.
БИЕИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ
- 5 настайгаасаа хойш 6 см орчим өсөж, 3 кг орчим жин нэмсэн байна.
- Араа шүднүүд нь гарч эхэлнэ.
- Сүүн шүднүүд нь унаж эхэлнэ.
ТАНИН МЭДЭХҮЙ
- Насаа хэлнэ.
- Эд зүйлсийг тоолж чадна.
- Өөрийнхөө хүсэж, мэдэрч байгааг үгээр илэрхийлж чадна.
- Шалтгаан ба нөлөө гэсэн ойлголтыг сайн ойлгодог болсон байна.
- Бичиж сурна.
- Цаг хугацааны ойлголтуудыг сайн ойлгодог болсон байна.
СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖИЛ
- Танихгүй хүн, том амьтан, төсөөллийн мангас зэрэг айдсаасаа салаагүй хэвээр байна.
- Ээж аавтайгаа хамт тоглохыг хүснэ. Хүүхдүүдийн хувьд ээж аав нь найз нөхөрлөл, хайр сэтгэлийн гол бэлгэ тэмдэг болдог.
- Тоглохдоо төсөөлөл, уран зөгнөлөө ихээр ашигладаг.
- Том эгч, том ахын дүрд хувирч өөрөөсөө дүү хүүхдүүдэд санаа тавих, асрах дуртай байдаг.
- Хөвгүүд хөвгүүдтэйгээ, охид охидтойгоо тоглох илүү дуртай байна.
- Бусдын юу мэдэрч байгааг ойлгож эхлэх ч өөрт нь илүү анхаарал хандуулахыг шаардсан хэвээр байна.
- Хошин шогийн мэдрэмж нь хөгжиж эхэлнэ. Жижиг онигоо, шог яриа, шог ном зэрэгт дуртай болно.
ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ
- Телевизийн дуртай нэвтрүүлэг, кино, хүүхэлдэйн кино зэргийнхээ талаар ярьж өгнө.
- Ярихдаа хэл зүйн дүрмийг зөвөөр ашигладаг.
- Нэрээ үсэглэж, зарим үсэг тоог бичиж чадна.
- Зарим энгийн үгийг уншиж чадна.
МЭДРЭЛИЙН БОЛОН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ
- Том булчингуудаа удирддаг болно. Тэнцвэрээ сайн олж, гүйж, харайж, үсэрнэ.
- Өөр луу нь шидсэн бөмбөгийг барьж авна.
- Хүнийг дүрсэлж зурахдаа багадаа найман хэсгээс бүтсэнээр зурна. Мөн олон төрлийн хэлбэр дүрсийг дуурайлган зурж чадах ба өөрийнхөө зохиосон зүйлсийг зурах дуртай болно.
- Нэрээ бичиж чадна.
- Хувцсаа өөрсдөө өмсөнө.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш