fbpx

Хүмүүжил

image

Хүн төрөлхтний төлөвшил, зан байдлын 80% нь 0-6 насанд тогтдог хэмээн Турк улсын Истанбул хотын Гэр бүлийн төвийн сэтгэл зүйч Талин Ожал тайлбарлаж байна.

Энэ насанд хүүхдийн хөгжил, зан байдал, төлөвшил хамгийн эрчимтэй явагддаг бөгөөд хүүхдэд хэрхэн хандана бага анги болон өсвөр насандаа тийм байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харьцахдаа хэт дарамталсан, дарангуйлсан эсвэл хэт хамгаалсан, өмөөрсөн зан байдлаасаа татгалзах шаардлагатай.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ НЭЭЛТТЭЙ ХАРЬЦ
Эцэг эхчүүд нээлттэй илэн далангүй байснаар хүүхэд өөртөө итгэлтэй, бие даасан, нийгэмдээ дасан зохицох чадвартай, шинийг санаачлагч, бүтээгч нэгэн болно. Ямарваа асуудал үүсэхэд асуудлыг зөв зохистой тайлбарлаж тайван замаар ярилцаж хэрхэвч хүч хэрэглэж шийтгэлгүйгээр шийдвэрлээрэй. Хүүхдийг хайр халамжаар бүү дутаагаарай.

ХҮҮХДИЙГ БҮҮ СҮРДҮҮЛ
Оновчтой харилцааны үндэс суурь нь хүүхдээ тайван байдлаар сонсож үл тоомсорлосон эсвэл тохуурхсан байдал гаргахгүй байх явдал юм. Хүүхдийг сүрдүүлэх, хатуу сануулах, хуурах зэрэг нь эцэг эх, хүүхдүүд хоорондын харилцаанд ангал үүсэх шалтгаан болно. Эдгээрээс татгалзаарай.

profile

Зөвлөх: Н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх