fbpx

1-3 нас хүртэл

image

Хүүхэд гурван насандаа бүх зүйлийг бие даан хийхийг оролдож эхлэх үе юм. Энэхүү үеийн талаар хүүхэд, өсвөр үеийн сэтгэл судлаач Жейда Жежан Каракуш мэдээлэл өгч байна.
БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨ ХИЙХИЙГ ХҮСНЭ

Энэ үед хүүхэд бие дааж эхэлж байгаатай холбоотойгоор бүх зүйлийг өөрөө хийхийг хүснэ. Мөн бүх зүйлд эсэргүүцсэн зөрүүдэлсэн хариу үйлдэл үзүүлнэ. Жишээлбэл цаг агаар, улиралдаа тохиромжгүй хувцас өмсүүлэхийг шаардана.

ДҮРЭМ ЖУРАМ ТОГТООХДОО ЭЦЭГ ЭХ НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Хүүхдийн хөгжлийн энэ үед хэт чанга дүрэм тогтоож, хатуу дэг журамд сургах нь буруу. Учир нь ирээдүйд хүүхэд бие даах чадваргүй, өөртөө итгэлгүй нэгэн болж өснө. Хэт задгай байх нь мөн ирээдүйд нийгэмдээ зохицох тал дээр асуудал үүсгэдэг нэгэн болж мэднэ. Тиймээс, эцэг эхчүүд маш уян хатан байх хэрэгтэй. Хүүхэд зөрүүдэлж эхэлмэгц хүүхдийн анхаарлыг өөр тийш нь хандуулахыг хичээх хэрэгтэй.

Энэ үед хүүхэд хуваалцах талаар ойлголтгүй байдаг тул бусад хүүхдүүдтэй заавал хамт тоглохыг шаардах хэрэггүй. Харин эсрэгээр, хүүхэд болгон тус тусдаа тоглоомоор тоглож байх нь зүгээр.

БОЛОХГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛНО
Хүүхдэд “Үгүй” гэж нүд рүү нь эгцлэн харж байгаад тод бөгөөд тодорхой хэлбэрээр хэлнэ. Хүүхдэд ойлгомжтой энгийн хэлээр эргэж буцалтгүйгээр илүү үг хэлж яриа маргаан үүсгэлгүйгээр хэлж ойлгуулна. Уурласан, эсхүл гуйсан ярианы өнгө ашиглахгүй. Хүүхэд дүрэмд захирагдаж байгаа тохиолдолд зайлшгүй шагнаж урамшуулж эцэг эх нь үүнд хэчнээн баярлаж байгаагаа мэдрүүлж харуулснаар хүүхдэд тэрхүү үйлдэл дахин давтахад нь нөлөөлөх болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх