| № | Нас | Өөрийгөө илэрхийлж юу хийдэг вэ? | 
| 1 | 12 сар | Хүүхдийн хувьд хамгийн ач холбогдолтой үгс болох "аав", "ээж" болон хэд хэдэн үгсийг ойлгогдохоор хэлнэ. | 
| 2 | 15 сар | 5, 6 үг хэлнэ. Гар хөлийн дохиогоор юу хэлэх гэж хичээж байгаагаа илэрхийлнэ. Юм асуухдаа асуултынхаа төгсгөлд дуугаа өргөнө. Энэ үед нэг ч үг хэлэхгүй байвал мэргэжлийн эмчид хандана уу! | 
| 3 | 16 сар | Шулганахаас илүүтэйгээр ярьж эхэлнэ. Аав ээжийгээ дуудна. "Тийм", "Үгүй" гэж толгойгоо сэгсэрнэ. | 
| 4 | 18 сар | 6 – 20 үг хэлнэ. Нэр үгнээс гадна "Иднэ", "Ууна" гэх мэт үйл үг, "Халуун", "Хүйтэн" гэх мэт тэмдэг нэрсийг нэрлэж чадна. | 
| 5 | 18 – 24 сар | Юмсын нэрсийг асууна. 2-3 үг холбож хэлж сурна. | 
| 6 | 24 сар | 50 орчим үг хэлнэ. 2-3 үг холбож богино өгүүлбэрээр ярина. | 
| 7 | 2-3 нас | 3-5 үг ашиглан өгүүлбэр зохиож энгийн харилцан яриагаар ярина. 200 гаруй үгсийн сантай болох бөгөөд хэн, хаана, хэзээ гэх мэт асуултуудыг их тавих болно. Хүүхэд тань ээрээд байвал эмчид хандаарай. | 
Эх сурвалж: babycenter.com
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        